МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас гартал өлсөнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбай дээр өлсгөлөн зарлав.

Тэрбээр, Монголын ард түмэнд Оюу толгойгоо буцаан авах боломж ирлээ. Гэтэл нэгдүгээр сарын 31-нээс өмнө амжиж Рио Тинтог олон улсын Арбитрын шүүхэд өгөх боломж байхад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Энэ нь МАН монголын Рио Тинто нам болсон гэдгээ нотолсон хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто тавьдаг, шахдаг болсон байна.

Оюутолгойн гэрээг байгуулахын тулд үе үеийн сайдууд авлига авсан нь нотлогдсоор байхад эрх баригч нам гэрээг цуцлах, сайжруулах битгий хэл нэг үг дуугарахгүйгээр Засгийн газраа огцруулсан нь эх орноосоо урвасантай ялгаагүй хэрэг боллоо.

Иймд МАН-ын удирдлага, МАН-ын толгой дээр байгаа мафийн бүлэглэлийг Рио Тинтогийн барьцаанаас гартал, шинэ Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс монголын ард түмний эрх ашгийг төлөөлж Оюутолгойн асуудлаар олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна.

Бүх хүн байртай, монгол орон өргүй болох алтан боломжийн төлөөх тэмцэлд цар тахлын хүнд үед ард түмнээ дуудахгүй ээ. Харин УИХ-ын гишүүдийг нэгдэн хамтдаа өлсөхийг уриалж байна хэмээлээ.

Орчуулах »