УИХ-ын намрын өнөөдөр хаалтаа хийнэ

2021-01-29
1 min read

УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаан өнөөдөр /2021.01.29/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар  шинэ Засгийн газрын сайд нарыг томилох зэрэг асуудлыг хэлэлцээд хаалтаа хийх юм байна.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

  1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
  4. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  5. Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  6. Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  7. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  8. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  9. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах;
  10. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  11. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга;
  12. Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа;
  13. Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  14. Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Орчуулах »