Л.Оюун-Эрдэнэ: УОК-оос гаргасан шийдвэр дунд шатанд замхраад байна

2021-02-01
1 min read

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Бид үндсэндээ дайнтай үед ажиллаж амьдарч байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой  байдлынхаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт вакцины төлөвлөгөөг гаргана. Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй гэлээ.

Мөн тэрбээр, Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал хэмээн онцоллоо.  

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmongolulsiinzasgiingazar%2Fvideos%2F762426774653124%2F&show_text=false&width=560
Орчуулах »