Засгийн газар хуралдаж байна

2021-02-03
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар сар шинийн өдрүүдэд нийслэл хотод хөл хорио тогтоох тухай асуудлыг эцэслэн хэлэлцэх юм.

Эрүүл мэндийн яамнаас УОК-т өчигдөр  /2021.02.02/ Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан.

Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан нь хуралдааны үеэр дэмжигдсэн бөгөөд өнөөдөр эцэслэн шийдэх аж.

Орчуулах »