Хотын дарга УОК-ын шийдвэрийг сөрж ажиллах уу

Нийслэлд сүүлийн өдрүүдэд цар тахлын халдвар, тархалт улам бүр ихэсч байгаа тул Улсын онцгой комиссоос сар шинийн баярын өдрүүдэд хатуу хөл хорио мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан сар шинээр барилдах гэж төлөвлөж байсан үндэсний бөхийн барилдаан цуцлагдсан билээ.

Иймээс Үндэсний бөхийн холбооноос товлосон байсан барилдаанаа орон нутагт, тэр дундаа Говь-Алтай аймагт хийх боломжтой тул энэ сарын 11-ний өдөр хотоос гарч тус аймаг руу нисэх, улмаар буцан ирэх хөдөлгөөнийг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Нислэгээр 128 бөх, телевизийн шууд дамжуулах багийн ажилтнууд нийлсэн 140 хүн явах бөгөөд нислэгийн ирж очих тийзээ ч захиалчихсан байгаа гэнэ.

Улсын Онцгой комиссоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 11-нээс өмнө дуусгавар болгоно гэсэн байхад Үндэсний бөхийн холбооноос ийнхүү 11-ний өдөр орж гарахаар төлөвлөж, бүр тийз болон бусад зардлуудаа ч шийдчихсэн, хотын мээрт “тулган шаардах” шахам хүсэлт хүргүүлж байгаа нь ойлгомжгүй явдал юм.

Тус холбооны хүсэлтийг хотын мээр нааштайгаар шийдэх аваас Улсын онцгой комиссын шийдвэрийг сөрж, эсэргүүцсэн хэрэг болох бөгөөд эрхэм бөхчүүдийн тухайн үед өгөөд явах PCR шинжилгээ нь ч тэднийг халдваргүй гэдгийг бүрэн нотлох үндэслэл болохгүй байлтай.

No photo description available.
No photo description available.
Орчуулах »