Л.Оюун-Эрдэнэ: 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна

2021-02-05
1 min read

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ. Ерөнхий сайд “Цахим шилжилт-Цахим үндэстэн” уриалга гаргаж буйгаа мэдэгдээд үүний тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэйг санууллаа. Тэрбээр, “Бид замын түгжрэлээс эхлээд эмнэогийн үйлчилгээ, төрийн бүх үйл ажиллагаанд илүү оновчтой системийг хэрэглэж болохгүй гэж. Энэ мэтээр олон асуудлыг цахимаар шийдэх боломжтой” хэмээн онцлов.

Мөн өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлаггүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ. Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнтэй уулздаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа ажээ.

Орчуулах »