ЗГ ирэх 7 хоногт “COVID-19”-ийг хэрхэн даван туулах төлөвлөгөөгөө танилцуулна

2021-02-05
1 min read

Засгийн газар ирэх 7 хоногт “COVID-19” цар тахлыг даван туулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдлээ.

Энэхүү төлөвлөгөөнд цар тахлын хүнд үед амьдралын идэвхтэй хэв маяг руу хэрхэн шилжих гэдгийг тусгасан байна.

Хязгаарлалт хийлээ гэхэд хугацааг урьдчилж, зарлах боломжийг судалж байна. Үүнд төлөвлөөд бизнес эрхлэгчид ажлаа зохицуулах боломжтой болно хэмээн мэдэгдлээ.

Орчуулах »