ЗГ: Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална

2021-02-06
1 min read

Засгийн газар даваа гарагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр, “Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулж байгаа. Харин даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж батална” гэв.

Орчуулах »