“BBC World News” сувгийг БНХАУ эх орондоо нэвтрүүлэхгүй

2021-02-13
1 min read

“BBC World News” сувгийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн тул БНХАУ нэвтрүүлэхээ зогсоож буй талаар тус улсын Үндэсний радио, телевизийн удирдах газраас пүрэв гарагт мэдэгджээ.

Энэ талаар Синхуа агентлаг мэдээллэхдээ, “Үндэсний радио, телевизийн удирдах газар уг сувгийн эфирээ нэвтрүүлэх хүсэлтийг энэ жил хүлээн авахгүй. Учир нь “BBC World News” БНХАУ-тай холбоотой мэдээллүүдийг цацахдаа радио, телевизийн менежмент болон гадаадын телевизийн сувгуудад холбогдох зохицуулалтуудыг ноцтой зөрчсөнийг тогтоожээ. Тодруулбал, уг сувгийг аливаа мэдээлэл үнэн зөв, шударга байх шаардлагуудыг зөрчиж, БНХАУ-ын үндэсний ашиг сонирхол, угсаатны эв нэгдлийг ганхуулсан гэж үзжээ.

“Ийнхүү “BBC World News” суваг БНХАУ-д өргөн нэвтрүүлэгийн үйлчилгээ үзүүлэх гадаадын сувгийн хувьд холбогдох шаардлагуудыг биелүүлээгүй тул БНХАУ-ын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Орчуулах »