Европын Холбоо вирусний хувирлыг судлах шинэ хөтөлбөр эхлүүлнэ

2021-02-16
1 min read

Европын Холбоо /ЕХ/ газар нутагт нь коронавирусний янз бүрийн хувилбар тархаж буйд түгшиж байна. Тиймээс хувьссан вирусүүдийг судлах хөтөлбөрөө хэдийнэ боловсруулж эхэлсэн бөгөөд хоёр дахь үеийн вакциныг илүү үр дүнтэй бэлтгэх зорилго тавьжээ.

Энэ тухай Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “Les Echos” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Эдгээр хувилбар бидний санааг ихээхэн зовоож байна. Одооноос эхлэн бид бэлэн болсон вакцинуудыг үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдэд хоёр дахь үеийн вакциныг үйлдвэрлэх хэрэгслийг боловсруулахад туслах ёстой. Үүний тулд бид вирусний хувирлыг судлахад зориулсан шинэ хөтөлбөр “HERA incubator”-ийг лхагва гарагт эхлүүлнэ” гэж Вон дер Лайен ярьжээ.

Энэхүү хөтөлбөр нь лабораториуд, Европын орнуудын эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд, Европын Комиссын хүчин чармайлтыг нэгтгэх ёстой байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ЕХ-ны итгэмжлэгдсэн сангаас санхүүжүүлэх ажээ.

Орчуулах »