Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 3 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно

2021-02-17
1 min read

Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд өчигдөр /2021.02.16/ Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ. 

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн 1 их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Орчуулах »