Сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа

2021-02-17
1 min read

БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад байгаа ажээ. Тэгвэл энэ асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй хэмээн ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр “УОК өргөтгөсөн тавдугаар хуралдааны үеэр Шадар сайд дархлаажуулалтын явцад хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн сургуулиудыг дархлаажуулалтын байр болгох эцсийн шийдвэр гараагүй. Уг асуудлыг ЗГ, УОК-оос хэлэлцээгүй. Вакцинжуулалт хаана явагдах вэ гэдэг нь удахгүй зарлагдана” гэлээ.

Орчуулах »