Ц.Ганзориг: Иргэдийг вакцин тариул гэж албадах ёсгүй

2021-02-22
1 min read

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийн үеэр Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг вакцин талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч асуудал хөндөөгүй гэдгийг хэлье. Тийм зүйл байхгүй. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Иргэдийг вакцин тариул гэж албадаж болохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Хэдийгээр дархлаажуулалт үндэсний ажил боловч иргэдийг заавал хийлгэх ёстой гэж албадахгүй. Тэр ч утгаараа вакциныг сонголттой байлгах зарчмыг баримталж байгаа хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрбээр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ гэдгийг хэллээ.

Орчуулах »