АНУ-д коронавирусээр нас барагчдын тоо хагас сая давлаа

2021-02-23
1 min read

АНУ-д коронавирусний халдварт өвчний улмаас нас барсан хүний тоо 500 мянга давжээ хэмээн Жон Хопкинсын их сургуулиас мэдээлжээ.

Хамгийн сүүлд мэдээлснээр тус улсад халдвар авсан хүний тоо 28,174,133-д хүрсэн бол нас барсан хүний тоо 500 071-д хүрчээ. АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тооноос их юм.

Орчуулах »