Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. Эрүүл мэндийн яам өнөөдөр өглөөний 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн 2 ч тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нэг нь эхний батлагдсан тохиолдлын хавьтал буюу ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Тус нэрлэгдсэн голомтоос 7 хүнд коронавирус илрээд байна. Тиймээс тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг тогтоох, тусгаарлах арга хэмжээг авч эхэлсэн.

Хоёр дахь тохиолдол нь 2020 оны аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрчээ. Ингээд Монгол Улсад одоогийн байдлаар 414 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Орчуулах »