Увс аймгаас ковидтой иргэн нийслэлд иржээ

Увс аймгийн Онцгой комиссоос энэ сарын 3-ны өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо.

Учир нь өнгөрөгч буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс ковид19-ийн халдвар илэрчээ.

Тиймээс түүний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь гэх дөрвөн сумын орж гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ийнхүү түр зогсоогоод байгаа юм байна.

No description available.
Орчуулах »