Энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 16-ны даваа гарагт тохионо. Энэ өдрөөр эх орныхоо түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг Монгол бахархлын өдрөөс гурван хоногийн өмнө нийтэд мэдээлдэг.  Гэвч энэ жил цар тахал тархаж, улс даяар  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэ өдрийг тэмдэглэхийг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Орчуулах »