Хятадын “Тяньвэнь-1” Ангараг гариг ​​дээр газардана

2021-03-05
1 min read

БНХАУ Ангарагийг судлах “Тяньвэнь-1” аппаратаа Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн билээ. Тус улсын Үндэсний сансар судлалын газар “Тяньвэнь-1” аппаратаас илгээсэн Улаан нүдэн гаргийн зургуудыг үзүүлжээ.

Үндэсний сансар судлалын газраас хоёр хар цагаан, нэг өнгөт зураг үзүүлсэн ба хар цагаан зургуудын нэг нь нэг пиксел тутамд 0.7 орчим метрийн нарийвчлалтай бөгөөд өндөр нарийвчлалтай камераар Ангараг гаргийн гадаргуугаас 330-350 км-ийн зайтай авсан байна. Уг зураг дээр гаргийн жижиг тогоо, уул нурууд, манхнууд тод гарчээ.

Улаан нүдэн гаргийн хойд туйлыг харуулсан өнгөт зургийг дунд нарийвчлалтай камераар авчээ.   

“Тяньвэнь-1” одоо дэлхийгээс 212 сая орчим километрийн зайд байгаа бөгөөд 5, 6-р сард улаан гариг ​​дээр буух төлөвтэй байна гэж сансрын ахлах мэргэжилтэн Пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Орчуулах »