Кино зураг авалтын багаас халдвар илэрчээ

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Иймд Чулуут сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаагаар хаагаад байгаа юм байна.

Зураг авалтынхан сумын төвөөр дайралгүй, Өлзийт гол багийн Естийн нуурт очсон ч зураг авалтын хүмүүстэй уулзсан, очсон иргэд олон байгаа аж.

Тиймээс хөдөлгөөнийг ийнхүү хааж, ойрын болон дам хавьтагчдыг илрүүлэх, шинжилгээнд хамруулах ажлыг эхэлжээ.

Орчуулах »