Европын эмийн агентлаг “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлжээ

2021-03-07
1 min read

Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр Европын Холбоо /ЕХ/ гишүүн орнууддаа ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг худалдаж авахыг зөвшөөрч байна хэмээн мэдэгджээ.

Европын Комиссын төлөөлөгчийн онцлон тэмдэглэснээр, вакциныг бүртгэх үйл явцыг Европын эмийн агентлаг /EMA/ хэрэгжүүлдэг боловч онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрөх журам байдаг бөгөөд энэ нь Европын Комисс, “EMA”-гийн зөвлөмжгүйгээр улс орнуудад вакцин худалдаж авахыг зөвшөөрдөг байна. 

ОХУ-д гарган авсан “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлснээ EMA гуравдугаар сарын 4-нд мэдэгдсэн юм.

Орчуулах »