Хилийн чанадаас 30,243 иргэнээ татан авчээ

2021-03-09
1 min read

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор6,710 буюу нийт 30,243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна.

Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »