“Токио-2020”-д оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байна

2021-03-09
1 min read

“Токио-2020” зуны наадам нь спорт дахь хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болно хэмээн Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” олимпыг Зохион Байгуулах Хорооноос мэдээлжээ. Учир нь тус наадамд оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байх ажээ.

“Токио-2020” Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ. Түүнчлэн олимпын үеэр “Хүйсийн тэгш эрхийг дэмжих” тусгай баг ажиллуулахаар баталсан байна.

“Токио-2020” олимпыг Зохион байгуулах хорооны өмнөх Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эсрэг хэлсэн үгнийхээ төлөө огцорсон бөгөөд оронд нь хатагтай Сейко Хашимото хоёрдугаар сарын 24-нд томилогдсон юм.

Орчуулах »