“Twitter” “Clubhouse”-н ижил хувилбарыг гаргана

2021-03-12
1 min read

Аудио хэлбэрээр харилцах боломжийг олгодог “Clubhouse”-н ижил хувилбар болох “Spaces” функцыг “Twitter” компани дөрөвдүгээр сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Шинэ платформоо харуулсан дүрс бичлэгээ “Twitter” нийтэлжээ. Энэхүү платформыг хэрэглэгчид танихгүй хүмүүсийн хэлэлцүүлэгт сонирхлоороо нэгдэн орох, өөрийн “өрөөгөө” гаргах, ярилцах хүсэлтэй хүмүүсийг сонгох, хэлэлцүүлэгт оролцогчдын хүрээллийг хязгаарлах боломжтой юм.

“Clubhouse” нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Нийгмийн уг сүлжээнд зөвхөн хэн нэгэн урьсан тохиолдолд нэвтэрч, ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр “өрөө” нээж, санал бодлоо солилцдог байна. Одоогоор нийгмийн уг сүлжээг зөвхөн “iOS” үйлдлийн систем дэмждэг ухаалаг гар утас эзэмшигчид ашиглах боломжтой аж. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »