ДЭМБ Сovid-19-ийн эсрэг гурав дахь вакцинаа бүртгэлээ

2021-03-14
1 min read

ДЭМБ Сovid-19-ийн эсрэг АНУ-ын “Pfizer/BioNTech” болон Оксфордын их сургууль,  “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байсан бол өчигдөр /2021.03.12/ дахин нэг вакциныг бүртгэжээ. Тодруулбал, ДЭМБ “Johnson & Johnson” компанийн гаргасан COVID-19 Ad26.COV2.S вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

“Johnson & Johnson” вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаа уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй болохыг харуулжээ.

“Johnson & Johnson” компанийн гаргасан энэхүү вакциныг өнгөрсөн сарын 28-ний өдрөөс эхлэн АНУ дотооддоо ашиглахыг зөвшөөрөөд байсан бол Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) энэ сарын 11-нд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.

Орчуулах »