Автобус, троллейбуснуудыг рейс бүр дээр нь ариутган халдваргүйтгэл хийж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран автобусны эцсийн зогсоолууд дээр үйлчилгээнд ажиллаж байгаа автобус, троллейбуснуудыг рейс бүр дээр нь ариутган халдваргүйтгэл хийж байна. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн тээврийн автобуснуудад зорчигчдын хоорондын зай барих санамжийг байрлуулсан тул зайлшгүй зорчилт хийж байгаа зорчигчид Та бүхэн зааврын дагуу амны хаалтаа зүүж зорчино уу. Үйлчилгээнд ажиллаж байгаа автобус, троллейбусны цэвэрлэгээ үйлчилгээ, зорчигчдын амны хаалт, хоорондын зай барилтад тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилтнууд хяналт тавин ажиллаж байгаа тул Төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж, харилцан хүндэтгэлтэй байхыг хүсье.

Орчуулах »