Алдаагаа зөвшөөрсөн комисс шийдвэрээ буцаалаа

Улсын онцгой комиссоос 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэрийг цуцалсан байсны уршгаар цар тахлыг дотооддоо алдчихаад байгаа нь үнэн юм. Алдаагаа хүлээн зөвшөөрсөн комиссынхон шийдвэрээ буцаалаа.

Тэгэхээр өнөөдрөөс эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарч буй иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлана гэсэн үг. Коронавирус халдвар олон удаагийн давтан шинжилгээ болон 22 21 24 дэх өдрүүдэд илрэх тохиолдол гарч байгаагаас халдвар алдагдсан.

Дотоодод тахал алдсантай холбогдуулан эх орондоо ирэх иргэдийн тусгай үүргийн нислэгийг ч хойшлуулсан байгаа билээ.

Орчуулах »