Дараах газруудаар үйлчлүүлсэн иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдаарай

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Говь сайхан” караокед арваннэгдүгээр сарын 9-нд 17-20 цагийн хооронд байсан хүмүүсийг сайн дураараа шинжилгээнд хамрагдана уу. Мөн ТОПАЗ зочид буудалд байсан хүмүүс, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны Өгөөж цайны газар 12-14 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсанд холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг ЭМЯ-аас анхаарууллаа. Учир нь дотоодод халдвар авсан хүн дээрх газруудаар үйлчлүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Орчуулах »