“Instagram Kids” аппликэйшн гаргана

2021-03-21
1 min read

АНУ-ын “Facebook” компани 13-аас доош насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” аппликэйшн гаргахаар төлөвлөж байгаа талаар “Инстаграм” компанийн дэд ерөнхийлөгч Вишал Шах мэдэгдсэн байна. Тэрбээр, “Ингэснээр хүүхэд, өсвөр насныханд анх удаа аюулгүй байдлаар олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгох юм” гэжээ.

Мөн “Энэ нь манай компанийн залуу хэрэглэгчдээ хамгаалах хүрээнд авч буй санаачилга. “Инстаграм” компани нийгэмлэгийнхээ хамгийн залуу гишүүдэд зориулж “Инстаграм”-ыг илүү аюулгүй болгох тал дээр хүчин чармайлт гаргаж байна” гэсэн байна.

Тус компанийн бодлого ёсоор одоогоор 13-аас доош насны хүүхдүүд энэхүү сүлжээг ашиглахыг хориглодог бөгөөд инстаграм сүлжээнд өсвөр насныханд хэрцгий хандах, дээрэлхэх явдалтай тулгардаг гэсэн олон нийтийн шүүмжлэл гараад байгаа билээ.

2018 онд энэхүү сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбумыг давсан юм.

Орчуулах »