БНХАУ ЕХ-ны эрсэг хориг арга хэмжээ авлаа

2021-03-23
1 min read

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар “Шиньжаан дахь уйгар үндэстнийг” хавчин гадуурхаж байгаатай холбогдуулан Хятадын дөрвөн иргэн, нэг байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар тохиролцсон гэж Рейтер агентлаг урьд нь мэдээлсэн юм.

Тэгвэл БНХАУ энэхүү хориг арга хэмжээний хариуд Европын Холбооны /ЕХ/ эсрэг хариу хориг тогтоож байгаагаа тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Тус мэдэгдэл “Улс орны бүрэн эрхт байдал, ашиг сонирхлыг алдагдуулж, худал хуурмаг, худал мэдээллийг зориудаар тараасных нь төлөө Хятадын тал ЕХ-ны дөрвөн байгууллага, 10 хүнд  хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэв” хэмээн дурьсан байна.

Орчуулах »