Өнөөдөр Монгол бахархлын өдөр тохиож байна

Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Энэ жилийн улс оронд үүссэн нөхцөл байдлаас үүдэн энэхүү өдөр төлөвлөгдсөн бүх арга хэмжээ цуцлагдсан болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай билээ.

6ncqle_125881308_3571805162901287_5717275983035537393_n_x974 Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ойд зориулсан бүх үйл ажиллагаа цуцлагдсан байна
Previous Next
Орчуулах »