“Спутник V” вакциныг Панам улс бүртгэж авлаа

2021-04-02
1 min read

Панамын эрх баригчид Оросын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Эльви Лау мэдэгджээ.

Тэрбээр, “Бид вакцины талаарх мэдээллүүдийг сайтар судалсны эцэст манай улсын бүх шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтэд хүрч, онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрлийг олголоо” гэсэн байна.

Түүний хэлснээр, Панамын Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам Оросын вакциныг худалдаж авах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Панамд вакцинжуулалтын кампанит ажил нэгдүгээр сарын 20-нд эхэлжээ.

Орчуулах »