Ирэх сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ

2021-05-28
1 min read

Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөсөн байна.

Хил нээгдмэгц Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй ажээ. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх боломжоор хангах юм байна. Харин гадаадын иргэдээс бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардах аж.

Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Орчуулах »