Сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг өнөөдрөөс дархлаажуулна

2021-06-28
1 min read

Засгийн газрын хуралдаанаар 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу өнөөдрөөс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулалтад хамруулна.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм.

Орчуулах »