Тээврийн хөлсөө нэмсэн жолооч нарт 38 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

2021-07-01
1 min read

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хийсэн хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр /2021.7.1/ мэдээлэл хийлээ. Тус газрын өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг хэлэхдээ, “Дөрөвдүгээр сарын 7-ноос БНХАУ руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн учир торгуулийг жолооч болон байгууллагад ногдуулахаас өөр сонголтгүй. Одоогийн байдлаар Улаанбаатараас Эрээн рүү дөрвөн шаттай тээвэр хийж байна. Бараа бүтээгдэхүүн, хүнсний тээврийг дугаарлахгүйгээр нэвтрүүлэх, ачаа тээврийн машиныг нэмэгдүүлэх саналыг Онцгой комисст өгсөн байгаа” гэлээ.

Орчуулах »