Шведийн виз мэдүүлгийн төв нээгджээ

2021-09-27
1 min read

Швед улсад богино хугацаагаар буюу C ангиллын 90 хүртэл хоног зорчих Шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болсон байна.  

VFS Global виз мэдүүлгийн төв нь DHL-ийн төв байрны 2 давхарт байрлах ба дэлгэрэнгүй мэдээллийг 70100152 дугаарын утсаар болон https://visa.vfsglobal.com/mng/mn/swe  цахим хуудаснаас авах боломжтой хэмээн  Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

Орчуулах »