“МИАТ” ТӨХК 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

2021-09-29
1 min read

ЗТХЯ-ны сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Цар тахлаас шалтгаалан олон улсын нислэгүүдийг зогсоосноор 2020 онд 58, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ. Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Орчуулах »