БШУЯ: Сургуулийн орчноос халдвар голомтлон тархаагүй

2021-10-28
1 min read

Өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд “Ковид 19”-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19.1 хувьтай байгааг УОК-оос мэдээллээ. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл:

  • 0-4 нас 26.2 хувь
  • 5-9 нас 33.9 хувь
  • 10-14 нас 28.1 хувь
  • 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.

Халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ.

Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Орчуулах »