Цас орж, ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

2021-11-01
2 мин уншина

Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД /олон жилийн дундаж/–аас дулаан, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–аас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг болон Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим газраар түр зуур 12–14 м/с, ялангуяа нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Орчуулах »