Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд өршөөл үзүүлэхийг хүсчээ

2022-01-24
1 min read

Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг хүсчээ. Тодруулбал, Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг зал, танхимын болон наадмын барилдаанд барилдуулахыг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, Цэцдийн зөвлөлийн тэргүүн Ц.Өсөхбаяр болон тэргүүлэгч гишүүдээс хүссэн аж.

Уг мэдэгдэлд:

264072840_1130564584146846_6138673249194734639_n
Орчуулах »