Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалт үргэлжилж байна

2022-04-04
1 min read

Нийслэлийн Онцгой байдлын газраас ISO 45001-2018, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын менежементийн тогтолцоог нутагшуулах ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн алба хаагчдад олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа сүүлийн үеийн шинжлэх ухаан, техник, технологитой холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаар мэргэжлийн байгууллагатай хамтран  сургалт зохион байгуулж байна.

            Нийслэлийн хүрээний Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад хоёроос доошгүй мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг давхар, хос мэргэжил эзэмшүүлснээр системийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд стандарт болон аюулгүй ажиллагааг урт хугацаанд эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

            Энэхүү сургалт нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйг  сайжруулах зарим арга хэмжээний тухай” 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Орчуулах »