Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд замыг хэсэгчилэн хаана

2022-05-23
1 min read

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 23 буюу өнөөдөр 23 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрийн зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Орчуулах »