Улсын хэмжээнд халдварын найман голомт байна

2020-11-28
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.28-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11929 хүнд PCR шинжилгээг хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмэгдэж нийт 70, Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 167, Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 35, Дорноговь аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 21, Говьсүмбэр болон Орхон аймагт шинэ тохиолдол илрээгүй. Мөн энэ өдөр зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол илэрлээ. Тодруулбал, ОХУ-аас ирсэн ТИР машины хоёр Монгол, нэг Орос, нэг Беларус Улсын иргэд байна гэлээ.

Улсын хэмжээнд халдварын тоо 318
Шинээр бүртгэгдсэн халдварын тоо
Багц өвчлөлийн голомт, хороогоор
Өвчлөлийн байдал
Орчуулах »