“Uvertura 2020” онлайн тоглолт маргааш болно

2020-11-28
1 min read

Монгол поп опера “Uvertura” хамтлагын онлайн тоглолт энэ сарын 29-ны өдрийн 19:00 цагт болно. Тоглолтын менежер П.Отгонбаатар “Онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүргэхээрээ онцлогтой.  Энэ хүнд цаг үед хамтдаа хэцүү бүхнийг даван туулж нэг айл,нэг өрх ч гэсэн халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлээсэй гэж хүсч зорьж байна” гэжээ.

Тоглолтод хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулагдах бөгөөд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид оролцоно.

“Uvertura 2020” тоглолтыг Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулан үзүүлнэ.

Орчуулах »