УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг пүрэв гаригт хэлэлцэнэ

2020-11-28
1 min read

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл мягмар гаригт Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх тов гарчээ. Харин пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ.

Орчуулах »