Биеийн байдал маш хүнд зургаан хүн байна

2020-11-29
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.29-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9513 хүнд PCR шинжилгээг хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмэгдэж нийт 75, Сэлэнгэ аймагт долоон тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 174, Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 44, Дорноговь, Говьсүмбэр, Орхон аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Архангай аймгийн Батцэнгэл суманд шинээр хоёр тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн бол Улаанбаатар хотод батлагдсан халдварын ойрын хавьтал байсан. Мөн энэ өдөр зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол илэрлээ. Тодруулбал, ОХУ-аас /2020.11..16/ орж ирсэн ТИР машины жолооч байна.

Дотоодын халдварын тоо 341
Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо 75
Багц өвчлөлийн голомт, хороогоор
Өвчлөлийн байдал нийт 784
Орчуулах »