Хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн сунгахаар болжээ

2020-11-29
1 min read

Өнөөдөр/2020.11.29/ 17:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймгуудын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 10 хоногоор буюу 12 дугаар сарын 01-нээс 11-ны өдрийн 06 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Харин бусад аймгуудын Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 01-ны өдрийн 06 цагаас эхлэн шатлал бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ. Хөл хорионы дэглэм буурсан аймгуудад олон нийтийг хамарсан хурал цуглаан, спорт,  урлаг үзвэр үйлчилгээг хориглож засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болсон байна.

Орчуулах »