Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх ХБИХЭДХ-т хамрагдах боломжтой

2022-09-19
1 min read

Автомашины шар тэмдгийг хэзээ, хаанаас авах вэ?

Автомашины «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (11-р хороолол, 2-р сургуулийн урд)-ын 309 тоотод Даваа, Лхагва гарагийн 11:00-15:00 цагуудад Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв олгоно. Холбоо барих утас: 96642396, 99023731. Тус таних тэмдэг байршуулсан автомашин нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтад орохгүй зорчино.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх хамрагдаж болох уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх иргэнээр төслөө бичин тус хөтөлбөрт хамрагдах боломжтой. Иргэний төслийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зохион байгуулдаг. Аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ хэд вэ?

Төрийн бус байгууллагад 20 хүртэлх сая төгрөгийг барьцаагүй, хүүгүй, 50 хувь нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр, аж  ахуйн нэгж байгууллагад 30-50 хүртэлх сая барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 сарын хугацаатай олгодог.  

Ажлын байрны дадлагажуулагчийн талаарх Жайка төслөөс зохион байгуулж буй анхан шатны 4 дэх удаагийн семинарт яаж бүртгүүлэх вэ?

Бүртгэлийн линк: https://forms.gle/U1qmJTnV4aSxZThr8

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбоо барина уу.

・ Имэйл хаяг: [email protected]

・ Гар утас: 9401-6406 (төслийн ажилтан Г.Амаржаргал)

9401-6402 (төслийн ажилтан Х.Энхжин)

Орчуулах »