Эрдэнэтийн машинууд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

Орхон аймгийн Онцгой комиссоос Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг үндэслэн дараахь шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үргэлжилж байсан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас мөн сарынхаа 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоов.
  2. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх ресторан, баар, караоке, нийтийн хоолны бүх төрлийн үйл ажиллагааг зогсоогоод байсныг дээрх хугацааг хүртэл үргэлжлүүлэх
  3. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун) гэх мэтийг мөн сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл зохион байгуулахгүй байх
  4. Эрдэнэт хотын хэмжээнд 12 дугаар сарын 1, 3, 5, 7, 9-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2, 4, 6, 8, 10-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах
  5. Тусгай болон стратегийн байгууллагад ажилладаг албан хаагчдын тээврийн хэрэгслийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна бөгөөд урд салхины шилэн дээр байгууллагын эмблем лого байршуулсан байх
  6. Гэр хорооллын хэсэгт байрлалтай нийтийн халуун усны газрыг 09.00-20.00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм баримтлан, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
  7. Авто дугуй засварын газруудыг нэг удаад 5-аас илүү тээврийн хэрэгсэл болон иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
  8. Барилгын материал, хүнсний зах, худалдааны төв, барааны зах, хүргэлтийн үйлчилгээний байгууллага, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний үйл ажиллагаанд мэргэжлийн багтай хамтран эрсдлийн үнэлгээг хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг үе шаттай нээх
  9. Олон нийтэд худал мэдээлэл, цуурхал тараасан, захирамжийн заалтуудыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байхыг Цагдаагийн газрын даргад даалгалаа.
No description available.
No description available.
No description available.
No description available.
Орчуулах »