Хүн амын тооллогын олон улсын бага хурлыг зохион байгуулна

2020-12-01
1 min read

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Улмаар Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Монгол Улс зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 2-4-ний хооронд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Уг хурлыг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран зохион байгуулна.Хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хүн амын тооллогын хурал”-ыг 1.5-2 жил тутамд гишүүн орнуудыг оролцуулан зохион байгуулдаг.Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Хүн ам тооллогын 20, 26-р бага хурлыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай юм. Түүнчлэн тус Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр 2 удаа, 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Орчуулах »