Бразил Их Британиас ирэх, очих бүх нислэгээ зогсоожээ

2020-12-25
1 min read

Их Британид коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан баасан гаргаас тус улсаас ирэх, очих бүх нислэгээ зогсоож буйгаа Бразилын эрх баригчид мэдэгджээ.

Мөн Их Британид сүүлийн 14 хоногийн дотор байсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон байна. Их Британид илэрсэн шинэ хувилбар илүү халдвартай болохыг судлаачид тогтоогоод байгаа юм.

“COVID-19” халдварын хоёр давлагаанд нэрвэгдэж буй Бразилд 7.3 сая гаруй хүн халдвар авч, 190 мянга орчим хүн нас баржээ. Тус улс нь халдварын тохиолдлын тоогоороо АНУ, Энэтхэгийн дараа, нас барсан тохиолдлоороо АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байна. 

Орчуулах »